Сайн байцгаана уу? Манай веб сайтаар зочилж буй та бүхэнд 102-р сургуулийн хамт олны өмнөөс мэндчилгээ дэвшүүлье. 102-р сургууль нь Улаанбаатар хотын БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 2007 онд байгуулагдсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль юм. Манай сургуулийн хамт олон дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн улс орноо хөгжүүлэх гол хүч, монгол улсын ирээдүй шинэ үеийн монгол иргэдийг бий болгон төлөвшүүлэх, үүний тулд сургалтыг чанаржуулах багшийг хөгжүүлэх, улмаар нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц зорилго зорилтуудыг бид дэвшүүлэн жинхэнэ шинэ монгол -иргэд болгохын төлөө туйлаас чармайж ажиллах болно. Манай сургуультай хамтран ажилладаг байгууллага хувь хүн болон нийт багш сурагчдидаа эрүүл энх байж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Манай сургууль нийслэлийн Засаг даргын 2007 оны 10-р сарын 23 ны өдрийн 512 тоот тушаалаар байгуулагдсан 640 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон.2010-2011 оны хичээлийн жилд 1800 гаруй сурагч суралцаж байна. Бага ангийн 30, дунд ангийн 33 багш захиргаа аж ахиун 24 ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн захиргаа хамт олон ЕБС--ийн шинэ тогтолцоонд шилжүүлж бага дунд боловсролын шинэ стандартын хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох, сургалтын чанарыг сайжруулах, залуу багш нарын хөгжүүлж чадваржуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,сургалтын таатай орчныг бүрдүүлж бүтээлч ажил өрнүүлэн ажиллаж байна. Багш хөгжлийн төвийг шинээр байгуулаж мови-тэмүүлэл төсөлд хамрагдлаа. Мэдээлэл зүйн кабинет, Химийн кабинетууд гэрчилгээ авсан. “Амьд ертөнц төв”-үүдийг шинээр байгууллаа. БХАН-ийн “Алхам алхам” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн 4 загвар танхимтай боллоо.